Sunday, July 6, 2014

Давхрын хэд дэх хаалга

 Давхрын хэд дэх хаалга

Нэг орцтой байрны давхрын тоо, давхар дахь хаалганы тоо өгөгдөв. Айлын хаалганы дугаар мэдэгдэж байгаа үед тэрхүү айл хэд дэх давхрын хэд дэх хаалганд амьдардаг вэ? Давталт ашиглахгүй бодно.

Input

 Эхний мөрөнд давхрын тоо, давхар дахь хаалганы тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Хоёр дахь мөрөнд айлын хаалганы тоо өгөгдөнө.

Output

Давхрын тоо, давхар дахь хэд дэх хаалганы тоо зайгаар тусгаарлагдан хэвлэгдэнэ.

Example

Input:
5 4
10


Output:
3 2 
 
#include <stdio.h>
 main()
  { 
  int a,b,c;
   scanf("%d%d%d",&a,&b,&c); 
   int n=c/b;
    if (c%b!=0)
 printf("%d %d",n+1,c-(n*b));
  else printf("%d %d",n,b); 
  }
Эхлээд олох гэж байгаа хаалганы дугаараа нэг давхар дахь хаалганы тоонд хуваан энэ үйлдэл
нь хаалга хэд дэх давхарт байгааг олох гэж байгаа хэрэг юм.10/4=2 Тэгэхдээ энэ хаалга нь яг 2 дах давхрын хаалга биш юм.Уг тоог хуваахад үлдэгдэл үлдэж байвал тэр дээд давхрын хаалга гэсэн үг. Тийм учир n+1 гэж хэвлэж байгаа хэрэг.c-(n*b)гэх үйлдэл нь нэг давхарт байгаа хаалганы тоогоо давхрын тоогоороо үржүүлэн олох хаалганы дугаараасаа хасхад хэд дэх айл вэ гэдэг нь тодорхой болно. Харин олох хаалгаа нэг давхарт байгаа хаалганы тоонд хуваахад үлдэгдэлгүй байвал уг тоо тэр давхрынхаа хамгийн сүүлийн хаалга гэдэг нь тодорхой болно.
 

No comments:

Post a Comment